Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийг хаагуур их хэрэглэж байна вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Shodan компанийг үүсгэн байгуулагч Жон Матерли дэлхий дээр байгаа бүх Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдийг Ping командаар бүртгэж газрын зурагт буулгах ажил хийжээ.

Төхөөрөмж гэдэгт компьютер, гар утаснаас авахуулаад хөргөгч хүртэл бүх Интернэтэд холбоотой зүйлс багтсан гэнэ.

Ингэж бүртгэхэд таван цаг орчим хугацаа зарцуулсан бол дахин 12 цагийг газрын зурагт буулгахад зориулжээ.

Улайсан газруудаар төхөөрөмжийн нягтрал их байгаа бол хөх цэгүүд нь цөөхөн тоотойг харуулсан байна.

Зурагнаас харахад АНУ ба Баруун Европт гол нягтрал байгаа бол Африк болон Төв Ази орчимд бага тоотой байгаа юм.

 

Зураг
13 | 16 | 16 цаг