Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы “Коосэн” сургуульд элсэгчдийг бүртгэж эхэллээ

ikon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер техникийн ажилтан бэлтгэх дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг бүрдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор БШУЯ, ЖАЙКА хамтран “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийг хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл төсөлд хамрагдаж, Японы шилдэг их сургуулийн Инженерийн хөтөлбөрт суралцах залуусыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

А. “Коосэн” сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр:

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд  /Япон хэл/ тэнцсэн оюутан 2015 оны гуравдугаар сараас эхлэн Япон улсын “Коосэн” сургуульд шууд элсэн суралцана. Тус сургуульд 3 жил суралцаж, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө.  Мөн сургуулиа төгссөний дараа ажиллаж байх хугацаандаа МУИС,  ШУТИС–тай байгуулсан гэрээний дагуу “Коосэн” сургалтын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтанд суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөх  боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2014.08.25 – 2014.09.05

Сургалт эхлэх хугацаа: 2015.03 сар

Б. “Коосэн” сургуулийн бэлтгэл сургалтанд элсэн суралцах хөтөлбөр:

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутан  Монгол Улсын ШУТИС дээр хичээллэх бэлтгэл сургалтын хөтөлбөрт 1.5 жил суралцаж, Япон улсад суралцах элсэлтийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Япон улсын “Коосэн” сургуульд инженер, технологийн чиглэлээр 3 жил шилжин суралцаж, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө. Хэрэв шалгалтанд тэнцээгүй тохиолдолд  гэрээний дагуу  кредит дүйцүүлэн МУИС болон ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болно. Монголд суралцах 1.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн  үнэлгээтэй ижил  байна.

Мөн сургуулиа төгссөний дараа ажиллаж байх хугацаандаа МУИС,  ШУТИС–тай байгуулсан гэрээний дагуу “Коосэн” сургалтын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтанд суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөх  боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2014.08.25 – 2014.09.05

Сургалт эхлэх хугацаа: 2014.09 сар