Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

БШУЯ-ны захиалгаар Хан-уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, улсын комисст хүлээн авсан байна. Канад технологиор барьсан энэхүү шинэ цэцэрлэг нь өнөөдрөөс эхлэн хамрах тойргийнхоо хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн аж.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Харин яамны зүгээс энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулна гэж мэдээллээ.