Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Эмэгтэй шатарчид чансаагаа ахиулж, хэсэгтээ тэргүүллээ

Н.Пунцагболд
2014 оны 8 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад буюу багийн төрлөөр явагддаг хамгийн том тэмцээн хагас cap үргэлжилж өндөрлөлөө.

Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм.

Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатараар удирдуулсан эмэгтэй баг долоо хожин, нэг тэнцэж, гурав хожигдсоноор 15 оноотойгоор 136 багаас 16 дугаар байр эзэллээ. Тэд “В” хэсэгт түрүүлж алтан медалийн эзэд болцгоожээ.

Багийн бүрэлдэхүүнд:

Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин эрэгтэй ОУ-ын мастер, Их мастер эмэгтэй Б.Мөнгөнтуул

Үндэсний шигшээ баг, “Мончесс” клуб, “Сүлд” спорт хорооны тамирчин Их мастер эмэгтэй Т.Батчимэг

Ховд аймаг, “Нью Прогресс” группийн тамирчин Спортын мастер эмэгтэй Б.Баярмаа

Говь-Алтай аймаг, “Хан Алтай” шатрын клубийн тамирчин ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн

Архангай аймаг, “Мобиком корпорац”-ийн тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Б.Анхчимэг нар багтаж, оюуны хүч чадлаа сорьсон юм.

Зураг