Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хээрийн түймрийг залуус унтраажээ

Н.Пунцагболд
2014 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Урин дулааны улирал болж, хүмүүс аялж зугаалах нь ихэсч, хээр гал түлэх нь ихэсдэг. Үүний улмаас хээрийн түймэр гардаг талаар албаны эх сурвалжууд ч хэлдэг.

Тухайлбал, “Өнгөрсөн жил нийтдээ 198 удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд хэт хуурайшилтын үед мод хоорондоо үрэлцэх, аянга цахилгаан, ахуйн хүрээний гал зэргээс үүдэн гал түймэр гарах нь бий.

Гэхдээ жил болгоны түймрээс аваад үзвэл хувь хүн, иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж 90 гаруй хувь нь гардаг. Одоогийн гараад байгаа 56 удаагийн ой хээрийн түймэр нь дандаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон” хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгвэл энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны замд хээрийн түймэр гарч байсныг тээвэрт явдаг дөрвөн залуу унтраасан гэх мэдээлэл цахим хуудсаар тарсан юм. Мөн тэдний энэ үйлсэд талархсан хүн олон байсныг дурьдах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн иргэдэд сануулахад түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргийг ОБЕГ-аас анхааруулсныг хүргэж байна.

Зураг
Зураг
13 | 16 | 16 цаг