Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:18 2014/07/25

УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон бусад хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч нэг хохирогчийн өмгөөлөгч чөлөө хүссэнээр шүүх хурал хойшилсон байна. 

Мөн шүүгдэгч А.Батбилэг эмнэлэгт хэвтэж байгаа зэрэг шалтгаанаар шүүх хурлыг ирэх сарын 14-н хүртэл хойшлуулжээ. 

09:18 2014/07/25

УИХ-ын гишүүн асан Д.Дондог, болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр эхэллээ.

Тэднийг бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Хэргийн материалыг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

10:18 2014/07/25

УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон бусад хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч нэг хохирогчийн өмгөөлөгч чөлөө хүссэнээр шүүх хурал хойшилсон байна. 

Мөн шүүгдэгч А.Батбилэг эмнэлэгт хэвтэж байгаа зэрэг шалтгаанаар шүүх хурлыг ирэх сарын 14-н хүртэл хойшлуулжээ. 

Зураг
13 | 16 | 16 цаг