Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Украйнд осолдсон Малайзын онгоцны талаар МЭДЭГДЭЛ гаргалаа

ikon.mn
2014 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулллагын /ЕАБХАБ/ гишүүн улсуудын Элчин сайд буюу Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг тус байгууллагын Байнгын зөвлөл долоо хоног тутам хуралдаан хийдэг. 

ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл энэ сарын 18-ны өдөр хуралдаж, Малайзын МН-17 зорчигч тээврийн онгоц Украйнд осолдсонтой холбогдуулан мэдэгдэл гаргав.



Энэхүү мэдэгдэлд ЕАБХАБ-ын 57 гишүүн улс ОХУ, Украйн, ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох нөхцлийг бүрдүүлж, улмаар Украйны зүүн хэсэгт үүссэн хямралыг эцэслэхийн төлөө байгааг илэрхийлэв.

ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай баг болон олон улсын байгууллагын холбогдох бусад төлөөлөгчдийг ослын газарт цаг алдалгүй оруулах, аюулгүй байдлыг нь хангахыг мөн шаардсан байна. Сүйрсэн онгоцноос үлдсэн хэсэг, тоног төхөөрөмжийн хэсэг, амь үрэгдэгсдийн эд зүйлсд хүрэх, устгах, хөдөлгөхөөс зайлсхийж, осол болсон газрыг хөндөхгүй байхыг уриаллаа.

 Сүйрсэн онгоцноос үлдсэн хэсэг, тоног төхөөрөмжийн хэсэг, амь үрэгдэгсдийн эд зүйлсд хүрэх, устгах, хөдөлгөхөөс зайлсхийж, осол болсон газрыг хөндөхгүй байхыг уриаллаа.

Мөн мэдэгдэлд нээлттэй, ил тод, бие даасан олон улсын мөрдөн байцаах ажлыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-тай хамтран Украйн, Малайз, Нидерландын Засгийн газрын болон бусад холбогдох техникийн, шүүх эмнэлгийн болон бүс нутгийн экспертуудын оролцоотойгоор эхлүүлэх уриалгыг дэмжиж буйгаа Байнгын зөвлөл илэрхийлсэн байна.

Дээрх мэдэгдлийг гаргасантай холбогдуулан Вена дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлэг, Ажиглагчдын тусгай баг зэрэг нэгжүүдийн Украйн дахь нөхцөл байдлыг намжаах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.