Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Салан тусгаарлагчид МН17 онгоцыг сөнөөснийг АНУ зарлажээ

Б.Ану
2014 оны 7 сарын 20
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:38 2014/07/20

Малайзийн МН17 онгоцыг салан тусгаарлагчдын харвасан пуужин устгасан талаар нотолгоогоо АНУ зарлажээ.

Нотолгоог АНУ-ын Киев дэхь элчин сайдын яамны вебсайтад өнөөдөр нийтэлсэн байна. Мэдэгдлийг товч сийрүүлбэл:

  • ОХУ өөрийн баруун өмнөд нутаг дахь сургалтын төвд салан тусгаарлагч дайчдыг агаарын довтолгооноос хамгаалах систем дээр дадлагажуулж сургажээ.
  • Салан тусгаарлагчид сүүлийн хэдэн сард олон тооны онгоцыг устгасан байна.
  • МН17 онгоцыг сүйрэх яг тэр цагт АНУ нь Украйны зүүн өмнөд бүсээс газар-агаар ангиллын пуужин харвахыг бүртгэж авчээ. Энэ нь SA-11 пуужин байсан гэдэгт АНУ итгэлтэй байгаа ажээ.
  • Украйны засгийн газраас ил болгосон утасны бичлэгт салан тусгаарлагчид пуужин харвах системтэй болон түүнийгээ шилжүүлэн байрлуулах талаар ярьж байгаа нь батлагдсан.
  • Нийгмийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгээс SA-11 пуужин бүхий систем салан тусгаарлагчдын хяналтын бүсэд тээвэрлэгдэж байгаа нь тодорхой болсон. Тэдгээр системийн нэгийнх нь пуужингүүдээс нэг дутуу байжээ.
  • Салан тусгаарлагчдын нэг удирдагчийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн постод тэд цэргийн зориулалттай ачааны онгоцыг устгаснаа зарлаж байжээ. Харин устгасан онгоц нь зорчигч тээврийнх болохыг мэдсэний дараа уг постоо устгасан гэнэ.

21:24 2014/07/20

Өнөөдөр салан тусгаарлагчид МН17 онгоцны хоёр хар хайрцгийг олж Донецк хотод хүргэснийг Ройтер агентлаг мэдээллээ. Донецкийн БНУ-ын ерөнхий сайд Александр Бородай үүнийг баталж ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирж шалгахыг хүлээж байна гэв.

Хар хайрцгийг оллоо

Эдгээр хар хайрцагт бичигдсэн мэдээллийг уншсанаар ослын шалтгааныг тодорхойлох юм.

Гэхдээ энэ ажиллагааг олон улсын, бие даасан мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэхийг Украйн болон Барууны улсууд шаардаж байгаа. Малайзийн засгийн газар ч ийм байр суурьтай байгаа юм.

Харин салан тусгаарлагчид үүнд найдалгүй өөрийн талын хүмүүсээр шалгуулахаар зүтгэж байгаа ажээ.

22:42 2014/07/19

Malaysia Airlines компани сүйрсэн MH17 онгоцонд явсан 298 зорчигчийн иргэншлийн мэдээллийг бүрэн гаргаж дуусчээ.

Эдгээрийг жагсаавал

  • 193 Нидерланд (нэг хүн АНУ-ын давхар иргэншилтэй)
  • 43 Малайз (онгоцны багийн 15 хүн, хоёр бага насны хүүхэд орсон)
  • 27 Австрали
  • 12 Индонез (нэг бага насны хүүхэд орсон)
  • 10 Британи (нэг хүн ӨАБНУ-ын давхар иргэншилтэй)
  • 4 Герман
  • 4 Бельги
  • 3 Филиппин
  • 1 Канад
  • 1 Шинэ Зеланд

22:03 2014/07/19

Малайзийн онгоц сүйрсэн цэгт Европийн OSCE (Organization for Security and Cooperation in Europe) байгууллагын шинжээчид өчигдөр хүрсэн байна. Гэхдээ тэд хоёр дахь өдрөө онгоцны сэг рүү нэвтэрч чадахгүй байгаа юм.

Учир нь салан тусгаарлагчид тэднийг нэвтрүүлэхгүй байгаа ба нэвтрэхийг оролдоход нь агаарт буудаж зогсоосон байна.

OSCE шинжээчид хатуу хяналтын дор

Украйны засгийн газрын мэдэгдэж байгаагаар салан тусгаарлагчид сэжигтэй ул мөрийг арилгах оролдлого хийж байгаа гэжээ.

Тиймээс OSCE шинжээчид зайнаас ажиглах хэмжээнд ажиллаж байна. Энэ хооронд салан тусгаарлагчид 38 цогцосыг Донецк дахь шарил хадгалах газарт зөөвөрлөсөн тухай дурджээ. Мөн сэг дотор тэдний урьд үзэж байгаагүй зүйлс байгааг ч мэдээлсэн байна.

Цогцоснуудыг зөөвөрлөж байна

Сүүлийн байдлаар амь үрэгдсэн Нидерланд улсын иргэдийн тоо 192 болж нэмэгджээ.

Мөн өнөөдөр Донецкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхий сайд гэж өөрийгөө зарласан Александр Бородай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэр ослын газарт огт гар хүрээгүй байгаа гээд ОХУ-аас шинжээчид ирэхийг хүлээж байна гэжээ. Тэр Украйны засгийн газрыг мөн хэргийн газарт шинжээчид ирэхэд саад хийж байгаа ба ямар нэг сэжигтэй ул мөр илрэхээс айж байгаа гэж буруутгалаа. Онгоцны хар хайрцаг хаана байгааг ч мэдэхгүй гэжээ.

Донецкийн БНУ-ын ерөнхий сайд Александр Бородай

09:52 2014/07/19

Австрали эмэгтэй Кэйлин Манн Малайзийн дараалсан хоёр онгоцны сүйрэлд хоёуланд нь төрөл төрөгсдөө алдсан байна.

Гуравдугаар сард сураггүй болсон MH370 онгоцонд түүний төрсөн ах зорчиж байсан гэнэ. Тэгвэл сая сүйрсэн МН17 онгоцонд түүний дагавар охин явж байгаад амиа алджээ.

Мөн МН17 онгоцны ачааны бичгээс уг онгоцонд хоёр нохой, хэд хэдэн шувуу тээвэрлэгдэж байсан нь тогтоогджээ.

09:25 2014/07/19

Өчигдөр Пентагон сүйрсэн МН17 онгоцны талаар мэдэгдэл хийжээ. Хошууч адмирал Жон Кирби онгоцыг сөнөөх үйлдлийг хэн ч хийсэн байсан ард нь Оросын тусламж байсан нь гарцаагүй гэлээ.

Салан тусгаарлагчид BUK газар-агаар ангиллын харвагч системээр SA-11 пуужин харваж Малайзийн онгоцыг унагасанд Пентагон итгэлтэй байна. Харин энэ систем нь маш нарийн технологитой тул Оросуудын тусламжгүйгээр ашиглах боломжгүй юм.

Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Төрийн Департамент ОХУ-ыг салан тусгаарлагчдад байлдааны хүнд зэвсэг техник нийлүүлж байгаад буруутгаж байсан билээ. Уг техник дотор нь хэд хэдэн пуужин харвагч систем, T-64 танк зэрэг багтаж байжээ.

Кирби хэлэхдээ "Оросын тусламж дэмжлэг хил дамнан орж ирсээр байгаатай хэн ч маргахгүй. Харин хэр ихийг хэзээ, хэн өгөөд байгаа нь л асуудлын гол нь юм" гэжээ.

Пентагоны төлөөлөгч, хошууч адмирал Жон Кирби

23:26 2014/07/18

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч МН17 онгоц Дорнод Украйн дахь салан тусгаарлагчдын харвасан газар-агаар ангиллын пуужинд оногдож сүйрсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Энэ нь санаатай бус, тодруулбал Украйны ачаа тээврийн онгоцтой андуурагдсан гэсэн таамаг дэвшүүлж байна.

Украйны нөхцөл байдал болон сүйрсэн онгоцны талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама манай цагаар 23:30-д мэдээлэл хийх гэнэ.

22:46 2014/07/18

Malaysia Airlines компани зорчигчдын харъяаллын талаар шинэчилсэн мэдээллийг зарлалаа.

Онгоцонд нисэх багийнхантай нийлээд 298 хүн зорчиж байжээ. Харин өмнө мэдээлж байсанчлан 23 АНУ-ын иргэд байсан гэдэг мэдээлэл худал боллоо.

Зорчигчдын дэлгэрэнгүй мэдээлэл:

  • 189 Нидерланд
  • 44 Малайз (онгоцны багийнхан болон хоёр нярай орсон)
  • 27 Австрали
  • 12 Индонез (нэг нярай орсон)
  • 9 Англи
  • 4 Герман
  • 4 Бельги
  • 3 Филиппин
  • 1 Канад
  • 1 Шинэ Зеланд
  • 4 одоо хүртэл тодорхой болоогүй байна.

16:25 2014/07/18

Украйны Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Герашенко өөрийн Facebook хуудсандаа Малайзийн онгоцыг сөнөөсөн BUK газар-агаар ангиллын пуужин харвагчийг салан тусгаарлагчид шөнөөр ОХУ руу хил давуулж нуусан тухай дурджээ.

Тэгвэл энэ техникийг зөөвөрлөж байгаа гэрэл зургийг Украйны сэтгүүлч Дмитро Темчук олон нийтийн сүлжээгээр тараасан байна.

Хэрвээ энэ нь батлагдвал Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид хэргээ нуухыг оролдож байгаа ажээ.

BUK газар-агаар ангиллын пуужин харвагчийг тээвэрлэж байгаа нь

14:57 2014/07/18

Royal United Services институтийн профессор Майкл Кларк BBC-д өгсөн ярилцлагандаа өөрийн хувилбарыг дэвшүүлсэн байна.

Түүнийхээр Оросын салан тусгаарлагч бүлгийнхэн MH17 онгоцыг андууран устгасан гэнэ.

Тэр “Зургаадугаар сарын 29-нд салан тусгаарлагчид Украйны армийн SA-11 агаараас хамгаалах системийг олзолж авснаа гайхуулж байсныг бид мэдэж байгаа…Бас тэдний удирдагч Игорь Стрелков өнгөрсөн шөнө Украйны АН 26 ачааны онгоцыг унагасан тухайгаа нийгмийн сүлжээгээр цацаж байсан баталгаа бидэнд бий. Харин энэ хэргийн дараа тэр уг мэдээллээ маш хурдан устгасан” гэжээ.

Мөн Малайзийн авиа компанитай холбоотой нэг мэдээлэл AFP дамжууллаа. Украйны нөхцөл байдлаас шалтгаалж Азийн томоохон компаниуд Korean Air, Asiana, Qantas, Тайваний China Airlines нар сар орчмын өмнөөс нислэгийн замаа сольсон байжээ. Харин Малайзийн компани нөхцөл байдлыг үл хайхран Украйн дээгүүр нисч байсан цөөн хэдэн компаний нэг юм байна.

14:10 2014/07/18

Хоёр дахь онгоцоо сүйрүүлсний дараа Malaysia Airlines компаний хувьцааны үнэ өнөө өглөө 18 хувь унажээ.

Компаний зах зээлийн үнэлгээ сүүлийн есөн сарын турш 43 хувь буурсан байна. Энэ үр дүн Malaysia Airlines компанийг хамгийн их алдагдалтай авиа компани болоход хүргэж байна.

14:04 2014/07/18

Сүйрлийн газар дээр байгаа сэтгүүлчдийн мэдээлснээр шинжээчид яг одоо талийгаачдийн цогцсыг цуглуулж таних ажиллагаа явуулж байгаа гэнэ. Энэ ажиллагаа нь салан тусгаарлагч дайчдын хатуу хяналтан дор гүйцэтгэгдэж байгаа ажээ.

Шинжлэх явцад онгоцны хоёр дахь хар хайрцгийг олсныг мэдээллээ.

13:46 2014/07/18

Австралийн Sydney Morning Herald сонинд дурдсанаар сүйрсэн МН17 онгоцны зорчигчдын гуравны нэг буюу 100 гаруй хүн Австралийн Мелбурн хотод болох Олон Улсын ДОХ судлалын 20 дугаар чуулганд оролцохоор аялж байжээ.

Тиймээс хурлын зохион байгуулагчид амь үрэгдсэн төлөөлөгчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэд Куала Лумпураар дайран Австрали руу аялаж байжээ.

13:00 2014/07/18

Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Муррай МакКалли сүйрсэн MH17 онгоцонд тус улсын нэг иргэн эмэгтэй зорчиж явсныг мэдэгдлээ.

Одоогоор харъяалалыг нь тодорхойлоогүй 40 зорчигч үлдээд байгаа юм.  

12:14 2014/07/18

Украйны нутаг дэвсгэр дээр Малайзийн агаарын тээврийн Боинг 777 зорчигч тээврийн онгоц сүйрэхээс өмнө пуужин хөөргөснийг АНУ-ын Тагнуулын алба олж тэмдэглэсэн тухай "Wall street journal" мэдээлжээ. 

Харин Интерфакс агентлагийн мэдээлснээр онгоцыг “Бук” эсвэл С-300  зэрэг пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүд л хүрч устгах чадалтай хэмээн Британийн цэргийн судалгааны төвийн шинжээч мэдэгдсэн байна. 

Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден онгоцыг зориудаар устгасан гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. “Болсон үйл явдал азгүй тохиолдол биш” хэмээн тэрбээр өгүүлснийг ИТАР ТАСС дамжуулсан байна.

12:08 2014/07/18

Улаанбаатараас Европ руу чиглэх нислэгүүд УКРАЙН дээгүүр нисдэг үү?

Украйны агаарын орон зай нь Европ, Азийг холбодог гол замд тооцогддог. Энэ талаар манай сайт холбогдох авиа компаниудаас тодруулга авлаа. 

Улаанбаатараас Берлин, Франкфурт, Парис, Истанбул гэсэн Европын нислэгүүд үйлдэгдэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

МИАТ-ын нислэг

10:45 2014/07/18

Видео: Оросын салан тусгаарлагчдын утасны бичлэг шуугиан дэгдээлээ 

Украйны эрх баригчид Оросын салан тусгаарлагчдын хоорондоо ярьсан утасны бичлэгийг YouTube-д байршуулжээ.

Уг ярианаас тэд нэгэн иргэний тээврийн онгоцыг унагасан тухайгаа ярилцаж байгааг сонсож болно.

Украйны аюулгүйн албаны баталж байгаагаар энэ яриа салан тусгаарлагчдын толгойлогч Игорь Безлер, ОХУ-ын тагнуулын агент Василий Геранин нарын хооронд болсон гэжээ.

10:26 2014/07/18

Малайзийн  Боинг 777 онгоцны сүйрэлд Украйн хариуцлага хүлээх ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Тэрбээр “Нутаг дэвсгэр дээр нь осол болсон улс л энэ аймшигтай, эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээх нь гарцаагүй” гэсэн байна. ЭНЭ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

09:16 2014/07/18

Австралийн Sydney Morning Herald сонинд дурдсанаар MH17 онгоцыг яг осолдсоны дараа мөн замаар Singapore Airlines, Emirates, Kazakhstan Airlines болон Etihad компаниудын онгоц нисэж өнгөрчээ.

08:59 2014/07/18

Сүйрсэн онгоцны нэгэн зорчигч Нидерландын иргэн Кор Пэн хэмээх залуу онгоцонд суухын өмнө Малайзийн хөлгийн зургийг аваад Facebook хуудсандаа нийтэлжээ. Ингэхдээ тайлбарыг нь "хэрвээ онгоц сураггүй болвол ийм онгоц байгаа шүү" гэж бичсэн байна.

Энэ нь тухайн үедээ өмнөх алга болсон MH370 онгоцтой холбосон хошигнол байсан юм. Харамсалтай нь амралтаараа Малайзийн наран шарлагын газар амрахаар ниссэн залуу бусад зорчигчдын хамт үрэгджээ.

08:45 2014/07/18

Их Британий засгийн газар болсон явдалтай холбогдуулан Украйны асуудлаар яаралтай хуралдах хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүргүүлжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муун MH17 онгоцны сүйрсэн шалтгааныг тогтооход олон улсын хамтын ажиллагаа шаардлагатайг тэмдэглэж хэлжээ.

08:29 2014/07/18

Украйны засгийн газраас салан тусгаарлагчдыг BUK пуужин харвах системийг ашиглан MH17 онгоцыг унагасан гэж сэжиглэж байгаа юм.

Учир нь сүүлийн хэд хоногт тэд Украйны байлдааны хэд хэдэн онгоцыг унагаад байгаа ажээ.

Гэвч салан тусгаарлагчид үүнийг үгүйсгэж байгаа. Доорх зурган дээр иргэний нислэгийн онгоцны нисдэг дундаж өндөр болон BUK системийн байнд хүрэх чадварыг харьцуулжээ. Харин гар дээрээс харвах системээр онгоцны нислэгийн өндөрт хүрэх боломжгүй юм байна.

BUK пуужин харвах системийн боломж

05:37 2014/07/18

Малайзийн Айрлайн компаниас мэдэгдэл хийжээ. Тэдний мэдээлснээр онгоцонд хамгийн олон буюу 154 зорчигч нь Нидерландын иргэд байсан байна. Үүнээс гадна 27 Австрали, 23 Малайз, 11 Индонези, 6 Их Британи, 4 Герман, 4 Бельги, 3 Филиппин, 1 Канад иргэд байжээ.

Бусад улсын иргэдийг тодруулах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Онгоцонд нийт 280 зорчигч явсан юм.

05:31 2014/07/18

Оросын талын салан тусгаарлагчид онгоцны хар хайрцгийг хайж байгаа ба олсны дараа Москва руу илгээнэ гэж мэдэгджээ.

Харин Малайзын ерөнхий сайд Нажиб Разак Обаматай холбогдсоны дараа хар хайрцгийг мэргэжлийн хүмүүсээр авхуулах байр суурин дээр нэгдсэн гэнэ. Үүний дагуу Разак Украйны ерөнхийлөгч Петро Порошенкотой утсаар ярьж ослын газарт мэргэжлийн хүмүүсийг хүргэх аюулгүй корридор үүсгэж өгөхийг хүсчээ.

02:49 2014/07/18

Уг ослын дараа олон улсын авиа компаниуд Украйны агаарын орон зайг ашиглахаас татгалзаж эхэлсэн билээ. Саяхан Alitalia компани мөн чиглэлүүдээ өөрчилж байгаагаа зарлав.

Доорх радарын зурган дээрээс харвал яг одоо Украйны агаарт нисэж буй онгоцны тоо эрс цөөрчээ.

02:43 2014/07/18

Онгоцыг Зүүн Украйн дахь Оросын талыг баримтлагч босогчид газар-агаар ангиллын пуужингээр харваж унагасан байх магадлал өндөр байна. Учир нь тэд өмнөх өдөр нь Малайзын онгоцны осол болсон Торез хотын ойролцоо Украйны ачаа тээврийн АН-26 онгоцыг устгаад байсан юм. Үүнийхээ дараа тэд өөрсдийн Вконтакте хуудсандаа дахин дахин анхааруулсаар байхад манай дээгүүр ниссэн тул устгалаа гэж мэдэгдэж байсан юм.

Харин Малайзын иргэний агаарын тээврийн онгоц унасны дараа босогчид "Бидэнд тийм өндөрт нисэж яваа онгоцыг устгах зэвсэг байхгүй" гэж мэдэгджээ. Мөн уг хэрэгт Украйны засгийн газрыг буруутгасан байна.

Үүнтэй зэрэгцээд Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко энэ хэргийг "Террорист үйлдэл" гэж зарласан нь Зүүн Украйн дахь байлдааны ажиллагаагаа эрчимжүүлэх нэг шалтгаан боллоо гэж үзэж байна.

02:29 2014/07/18

Ослын дараа Lufthansa, Air France, Аэрофлот компаниуд нислэгтээ Украйны агаарын замыг ашиглахгүй байх шийдвэрээ зарлалаа.

Украйны агаарын орон зай нь Европ, Азийг холбодог гол замд тооцогддог.

Онгоцонд АНУ-ын 23 иргэн зорчиж байсныг албаныхан баталлаа. Францын тал мөн доод тал нь дөрвөн Франц иргэн зорчиж байсныг мэдэгдэв. Харин Нидерланд улсын иргэд зорчигчдын дийлэнх нь байсан магадлал өндөр байгаа гэнэ.

02:03 2014/07/18

Осолдсон онгоцны зургийг олон улсын агентлагуудын цацаж буйгаар: 

MH17 онгоцны сүйрэл,
MH17 онгоцны сүйрэл,
MH17 онгоцны сүйрэл,

01:47 2014/07/18

Малайзын MH17 онгоцны ослын дараагаар тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак "Ослын талаарх мэдээлэл намайг мэл гайхууллаа. Энэ талаар шалгах ажлыг эхлүүлээд байна" гэжээ.

Харин энэ үеэр таарамжгүй харилцаатай байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ослын талаар цахилгаан утсаар мэдээлэл солилцсон байна. 

MH17 онгоцны ослын дараах өрнөлд их гүрнүүдийн удирдагч нар ихэд анхааралтай оролцож байна. Учир нь энэхүү осол их гүрнүүдийн харилцаа тун эмзэг байгаа үед болж байгаа харамсалтай үйл явдал учраас барууны хэвлэлүүд ч буруутанг ОХУ-аас хайх магадлал өндөр байгаа юм. 

01:24 2014/07/18

Малайзын MH17 онгоцны осол Украйн, ОХУ-ын маргаантай асуудалд "гал" нэмлээ гэж шинжээчид үзэж байна.

Онгоц осолдсон шалтгааныг тогтооход эрт байгаа ч олон улсын агентлагууд болоод эрх баригчид 10 мянган метрийн өндөрт нисч байсан онгоцыг холын зайн тусгалтай пуужингаар буудаж осолдуулсан байх магадлал дэвшүүлээд байна. 

Мөн Украйн, ОХУ-ын хилийн ойролцоох дайны бүс дэх пуужинд оногдсон байх магадлалтай ч гэсэн таамаглал дэвшүүлээд байна. 

Украйны Дотоод яамны зөвлөх Антон Херашенко AP агентлагт өгсөн мэдээлэлдээ "MH17 онгоц пуужинд оногдсон байхаас зайлахгүй" гэжээ. 

via BBC

00:46 2014/07/18

ОСОЛДСОН ОНГОЦНЫ ЗУРГУУД ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ:

http://lifenews.ru/
http://lifenews.ru/

00:32 2014/07/18

MH17 онгоц осолдсон талаар Малайзын агаарын тээвэр өөрийн твиттер дэх хуудсаараа дараах жиргээг хийсэн байна. 

00:08 2014/07/18

Зургийн эх сурвалж CNN

Амстердамаас Куала Лумпур руу нисч байсан Малайзын зорчигч тээврийн онгоц Орос, Украйны хилийн орчимд осолдсон талаар мэдээлэл цацагдлаа. Энэ талаар хамгийн анх ОХУ-ын Интерфакс агентлаг мэдээлсэн юм.

Малайзын агаарын тээврийнхэн ч MH17-оос холбоо тасарсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Онгоц хамгийн сүүлд Украйны агаар мандалд байхдаа холбоо тогтоожээ. 

Энэхүү онгоц Орос, Украйны хилийн ойролцоо осолдсон талаар мэдээлж байна. 

Онгоцонд нийт 295 хүн байсан бөгөөд 280 нь зорчигч, 15 нь онгоцны багийн гишүүн байжээ. 

Энэ оны гуравдугаар сард мөн л Малайзын MH370 зорчигч тээврийн онгоц осолдож өдийг хүртэл олдоогүй байна. Тус онгоцонд нийт 239 хүн зорчиж байсан билээ. 

MH17 онгоц осолдсон бичлэг: