Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх хуулийн төсөл батлагдлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж батлагдлаа.

Ингэснээр “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэхээр болж байна.

Энэ үйлчилгээ нь хэрэглэгч оператори компаниа солихдоо өөрийн эзэмшиж буй дугаараа өөрчлөхгүйгээр шилжих боломжийг бий болгох юм.



Дашрамд дуулгахад, 2013 оны жилийн эцсийн байдлаар манай улсын үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрсэн байна. Үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлдэг байна.