Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна

Б.Ану
2014 оны 5 сарын 14
iKon.MN

- Монголд анх удаа ХУУРАЙ аргаар цемент үйлдвэрлэх технологи нэвтэрлээ -

"Хөтөлийн Цемент Шохой" ХК нь 2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч "Бэйзмент" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэл хийж хоногт гурван мянган тонн цементийн чулуунцар үйлдвэрлэх эргэх зуухтай хуурай технологийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлээд байна.

Н.Алтанхуяг: Нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр бидний хувьд мөрөөдөл байсан ч өнөөдөр биелэлээ оллоо.

Төслийн хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба дотоодын зах зээлийн цементний 60 хувийг хангах боломжтой болж байна.

"Хөтөлийн Цемент Шохой" ХК-ийн үндсэн үйлдвэрлэх хүчин чадал нь жилийн нэг сая тонн цемент, шохой 65 мянган тонн үйлдвэрлэнэ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үйлдвэрийн нээлтэнд ирсэн бөгөөд тэрбээр "Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. Нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр бидний хувьд мөрөөдөл байсан ч өнөөдөр биелэлээ оллоо. Энэ үйл явдлын гэрч болж байгаа та бүхэнд баяр хүргэе." гэлээ.

Үйлдвэрийн шинэчлэлтэд санхүүжүүлэгчид:

  • Улаанбаатар хотын банк
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Хөгжлийн банк дэмжлэг үзүүлсэн ба Монголын дотоодын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн нэг болж байна. 

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг бид хүргэх болно.