Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бангкок хотноо зөвлөлдөх уулзалт хийлээ

ikon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр Бангкок хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Сихасак Пуангкеткео нар тус тус тэргүүлэв. Уулзалтад Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр байлцав.

2014 онд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна.

Уулзалтын үеэр Монгол, Тайландын найрсаг харилцаа, түүний дотор улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцаж, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудал, мөн 2014 онд тохиож буй Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал Монгол, Тайландын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтууд тогтмол хийгдэж байгаагийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Йинглак Чинаватын Монгол Улсад 2013 оны дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйлүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.  Тайландын ГХЯ-ны урилгаар хийж буй Дэд сайдын айлчлал үргэлжилж байна.

Зураг
13 | 16 | 17 цаг