Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ГАНДБОЛ: С.Уянга тав дараалан багтаа оноо авлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон улсын гандболын холбооны залуучуудын цомын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний хуваарь ёсоор манай эмэгтэй багийнханТайванийн багтай тоглож 15:46-ын харьцаатайгаар хожигдлоо.

Өнөөдрийн тэмцээний хувьд С.Уянга /“Мон-Алтиус” БДТС-ийн тамирчин/ хамгийн олон довтолгоог хийсэн нь онцлог байлаа. Тэрээр тав дараалан довтолгоо хийж багтаа таван оноо авсан юм.

Харин манай эрэгтэй багийнхан өнөөдөр 18.00 цагаас Хонгконгийн багтай тоглоно.

Энэ тэмцээн анх удаа манай улсад болж буйгаараа онцлог.

Тэмцээнд Монгол, Тайвань, Вьетнам, Макао, Хонгконг, БНАСАУ гэсэн зургаан орны эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг өрсөлдөж байгаа юм.

Өнөөдрийн тэмцээний хуваарь:

  • 14:00-15:30    Монгол Тайвань /Эм/
  • 16:00-17:30    Вьетнам Хонгконг /Эм/
  • 18:00-19:30    Монгол Хонгконг /Эр/ 
  • 20:00-21:30    Тайвань Макао /Эр/