Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа болох олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 15
Өдрийн шуудан
Зураг зураг
Монголд анх удаа болох олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

International Handball Federation буюу Олон улсын гандболын холбооны залуучуудын цомын тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.

 Тус холбооны Гүйцэтгэх хороо 2013 оны тавдугаар сард хуралдаж, энэхүү тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр таван баг тойргоор өрсөлдөх бөгөөд медалийн эзэд энэ сарын 18-нд тодорно.

Монгол, Вьетнам, Тайвань, Хонгконг хоёр ангилалд хүч үзэх бол БНАСАУ зөвхөн эмэгтэйчүүдийн, Макао эрэгтэйчүүдийн багаа илгээгээд байна.

ОУГХ-ны цомын тэмцээний мэдээллээс хүргэе.

Гандболын олон улсын тэмцээн 40x20 метрийн талбайд болдог бөгөөд манай улсад энэхүү шаардлагыг хангах ганц ордон байгаа нь “Буянт-Ухаа” юм. Зохион байгуулагчид талбайн гадуур нөөц тоглогчдын суудал, шүүгч болон тэмцээнийг удирдах албан ёсны хүмүүсийн ширээ, сандал, тоног төхөөрөмж байрлуулахаас гадна гандболын хаалганы ард хэсэгт бөмбөг тогтоох дөрвөн метр өндөртэй, 25 метр урттай тор татсан. Түүнчлэн “Буянт-Ухаа” ордон тамирчдын хувцас солих дөрвөн өрөө, бие халаалтын танхимтай нь ОУГХ-ны техникийн шаардлагыг хангаж байна.

Энэхүү тэмцээнд хэрэглэх “Gerflor” брэндийн шалыг ОУГХ-ны буцалтгүй тусламжийн хүрээнд Францад захиалж, Герман, Полып, Беларусь, ОХУ-аар дамжуулан авчирсан. Олимпийн наадам, ДАШТ-д хэрэглэдэг тус шалыг “Буянт-Ухаа” спортын ордонд дэвссэн бөгөөд тэмцээний дараа ч манай улсад үлдэх аж. Түүнчлэн Германы “Select” брэндийн бөмбөг, БНСУ-аас оруулж ирсэн гурван метр урт, хоёр метр өндөртэй хос хаалгыг ашиглах юм.

Тэмцээний нийт төсөв 300 гаруй сая төгрөг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 80.8 сая төгрөгийг төсөвт тусгах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ССАЖЯ-д даалгасан.

Монгол Улсын шигшээ багийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон залуучуудын УАШТ-д амжилттай тоглосон тоглогчдоор бүрдүүлсэн бөгөөд эрэгтэйчүүд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд хоёр удаа нэгдсэн цугларалтад гарсан бол эмэгтэйчүүд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бэлтгэл хийгээд саяхан нийслэлд ирсэн.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг “Мон-Алтиус” БТДС, эрэгтэйчүүдийн шигшээ баг МУБИС-ийн БТДС-ийн заал, МХБХ-ны “Футзалын ордон”-д тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа хангасан. Манайхан хоёроос гурван багийг хожиж, медальт байрт шалгарах зорилт тавиад байна.

Талбай дээр нэг багаас зургаан тоглогч, нэг хаалгач, нийт долуулаа гарч тоглодог бөгөөд тоглолт 30 минутаар үргэлжлэх хоёр үеэс бүрддэг. Үеийн дундуур 15 минутын завсарлагатай, ялалтад хоёр, тэмцээнд нэг оноо өгдөг дүрэмтэй.

Энэ удаагийн тэмцээнийг ОУГХ-ноос томилогдсон баг удирдан явуулна. Энэхүү багийн даргаар АГХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова (Казахстан), гишүүнээр ОУГХ, АГХ-ны шүүгч, дасгалжуулагчийн комиссын гишүүн, сургагч багш Ли Зи Вен (БНХАУ), Золтан Маркзинка (Унгар), Тэржэ Антонсэн (Норвеги) нар ажиллана. Ерөнхий зохион байгуулагч нь ОУГХ, ССАЖЯ, МГХ бөгөөд АГХ, Спортын бэлтгэлийн төв ихээхэн дэмжлэг үзүүлж буй.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20 хүртэлх (1994 оноос хойш төрсөн), эмэгтэйчүүдийн ангилалд 19 хүртэлх насны (1995 оноос хойш төрсөн) залуус өрсөлдөнө. Ангилал бүрийн таван баг тойргоор тоглож аваргуудаа тодруулах юм. Өдөр бүр эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн хоёр, нийт дөрвөн тоглолт болох хуваарьтай. Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид “Цэцэг” зочид буудалд байрласан.

Тэмцээн болох хугацаанд ОУГХ-ны дасгалжуулагч, шүүгч нарын сургалт болно. “Цэцэг” зочид буудлын хурлын танхимд өдөр бүр 09:00-12:00 цагт болох энэхүү сургалтад гадаадаас ирсэн бүх дасгалжуулагч, шүүгч, нийт 34 хүн хамрагдана. Амжилттай суралцсан хүмүүст ОУГХ-ны сертификат олгох юм.

Тэмцээний нийт төсөв 300 гаруй сая төгрөг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 80.8 сая төгрөгийг төсөвт тусгах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ССАЖЯ-д даалгасан билээ. Харин үлдсэн мөнгийг “Голомт” банк, ЭСТО ХХК, “Бодь групп”, “Аптантрейд” ХХК, “Мөнгөн гүүр” зэрэг байгууллага ивээн тэтгэсэн бөгөөд “Сод пресс”, “Ти анд Юу” ХХК хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж буйг дурдахгүй өнгөрч болохгүй.

ОУГХ-ны залуучуудын цомын тэмцээнийг үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Зохион байгуулах хорооноос гаргаснаас гадна МГХ-той гэрээ байгуулсан МҮОНРТ, “ТВ-5”, “Спорт бокс” шууд дамжуулан үзүүлэх юм. Бусад телевизэд бичлэгээр үзүүлэх, сурвалжлага хийх эрх нь нээлттэй бөгөөд телевиз, сонин, сайтын зураглаач, фото зурагчинг “Буянт-Ухаа” спортын ордны тоглолтын талбайн хэсэг рүү ээлжээр нэвтрүүлэн ажиллах бололцоог хангахаар ажиллаж байна.

Гандболын спорт 1897 онд Дани улсад эмэгтэйчүүдийн бие бялдрын сайжруулах зорилгоор үүсчээ. Зуны олимпийн наадмын үндсэн төрлийн нэг бөгөөд Швед, Герман, Норвеги, Дани, Испани, Хорват, ОХУ зэрэг Европын орнуудад өндөр түвшинд хөгжсөн. Түүнчлэн БНСУ-ын эмэгтэйчүүдийн баг олимпийн наадам хоёр удаа түрүүлж байсан. ОУГХ 191 гишүүнтэй бөгөөд манай гаригийн 20 сая гаруй хүн энэхүү спортоор хичээллэж байна. Дэлхий өнцөг булан бүрт өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн 795 мянган баг байдаг аж.

Манай улсад гандбол 1979 оноос хөгжиж, Улаанбаатар хотын дунд сургуулиудын дунд тэмцээн уралдаан болдог байв. Харин Монголын гандболын холбоо 1993 онд байгуулагдаж, ОУГХ, АГХ-нд 2000 онд гишүүнээр элссэн юм. Өдгөө насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, оюутны, мини гандболын УАШТ-ийг жил бүр тогтмол зохион байгуулж байна. МГХ-ны ерөнхийлөгчөөр МҮТВ-ийн захирал Д.Жаргал 1993-1998 онд ажилласан. Энэхүү ажлыг Д.Жаргалсайхан 1999 оноос гүйцэтгэж буй.

МГХ-ны баг тамирчид 2001 онд Италийн Терамод болсон дэлхийн өсвөр үеийнхний “Интерамино” их наадам, 2002 онд БНСУ-ын Бусанд болсон Азийн наадам, 2004 онд Хонгконгт болсон олон улсын тэмцээн, 2007 онд Герман, Швед, Данид болсон Хүүхдийн спортын их наадам, 2008 онд БНСУ-д болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадам, 2012 онд БНХАУ-ын Хайянд болсон Азийн элсний спортын наадамд оролцсон. Монгол Улсын шигшээ баг тамирчид ирэх есдүгээр сард БНСУ-ын Инчонь хотод болох Азийн наадам хүч үзэх юм.

МОНГОЛ УЛСЫН ЭМЭГГЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Ахлах дасгалжуулагч Б.Бадрангуй, дасгалжуулагч А.Золбоо, тоглогч Ө.Алтанцэцэг, Д.Тэргэл, Б.Солонго, Б.Ганчимэг, О.Орхончимэг (МУБИС), Г.Оргилмаа, М.Цэрэнлхам (ШУТИС), С.Уянга, Г.Халиун (“Мон-Алтиус” БДТС), Б.Нандинцэцэг (МУИС), Ч.Чанцалравдан (ҮБТДС), А.Цэцэнзаяа (ХААИС), Б.Дэлгэржав (52 дугаар сургууль), С.Ариунаа (’’Ирээдүй” цогцолбор сургууль)

МОНГОЛ УЛСЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Ахлах дасгалжуулагч А.Амгалантамир,  дасгалжуулагч С.Нямдорж, тоглогч Т.Ууганбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Х.Энхманлай, Ш.Шатар (МУБИС), Г.Лхагвасүрэн, Н.Ганчөдөр, П.Юмчиндорж (”Мон-Алтиус” БТДС), Х.Нарангэрэл, Д.Эрдэнэбаяр, Д.Балжинням (ХААИС), О.Гялбаажамц, Б.Манлай, А.Энхболд (ХУИС), Х.Эрдэнэбулган (”Их засаг” их сургууль), Б.Дэлгэрбат (“Ач” АУДС)

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

2014.04.15 Мягмар

12:00-13:00 Нээлтийн ажиллагаа

  • 14:00-15:30 Эм Вьетнам Монгол
  • 16:00-17:30 Эм Тайвань БНАСАУ
  • 18:00-19:30 Эр Вьетнам Макау
  • 20:00-21:30 Эр Тайвань Хонгконг

2014.04.16 Лхагва        

  • 14:00-15:30    Эм Монгол Тайвань
  • 16:00-17:30    Эм Вьетнам Хонгконг
  • 18:00-19:30    Эр Хонгконг Монгол
  • 20:00-21:30    Эр Тайвань Макау

2014.04.17 Пүрэв        

  • 14:00-15:30    Эм Хонгконг БНАСАУ
  • 16:0047:30     Эм Тайвань Вьетнам
  • 18:00-19:30    Эр Монгол Тайвань
  • 20:00-21:30    Эр Хонгконг Вьетнам

2014.04.17 Баасан

  • 13    14:00-15:30    Эм Хонгконг Вьетнам
  • 14    16:00-17:30    Эм БНАСАУ Монгол
  • 15    18:00-19:30    Эр Вьетнам Тайвань
  • 16    20:00-21:30    Эр Макау Монгол

2014.04.19 Бямба

  • 12:00-13:30    Эм БНАСАУ Вьетнам
  • 14:00-15:30    Эм Монгол Хонгконг
  • 16:00-17:30    Эр Макау Хонгконг
  • 18:00-19:30    Эр Монгол Вьетнам

20:00-21:00    Хаалтын үйл ажиллагаа

Зураг