Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЗАМ: Цэцэг төвийн уулзварыг Corporate зочид буудлын замтай холбоно

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр 33 ажил хийх юм.5

Тухайлбал, Энгельсийн гудамж, Алтай хотхоны уулзвараар баруун хойш Тээвэрчний гудамжтай холбох, Сүхбаатар дүүргийн 69-р цэцэрлэгийн зүүн урд хэсгээс 35-р байр  хүртэл, Хятад элчингийн зүүн хойд уулзвараас Эрхүүгийн гудамж хүртэл, Их тойруугийн гудамжны 52-р байрны хойд талаас Г.Бумцэндийн гудамж хүртэл шинэ зам барихаар төлөвлөсөн.

Үүний эхлэл болж хамгийн их хөдөлгөөнтэй байдаг Цэцэг төвийн уулзварыг Corporate зочид буудалтай холбох 0.45 км зам барих зураг төсөл гарчээ.

Зургийг https://twitter.com/m_zorigt-оос авав

Ингэхдээ MCS плазагийн баруун талаар шууд холбох юм байна.

Энэ онд нийслэлд шинээр баригдах ЗАМУУД