Уншиж байна ...
Зураг
Зураг

"Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ"

Б.Манлай
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2023 оны буцаан олголтыг өнөөдрөөс олгохоор болжээ.

Тодруулбал нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ.

Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг, 8,889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаалтад 5.6 тэрбум төгрөг авна гэж Нийслэлийн Татварын Газраас мэдээллээ.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэхээр болсон билээ.