Уншиж байна ...
Зураг
Зураг

Төрөлтийн ерөнхий коэффициент өнгөрсөн онд 19 байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын төрөлтийн ерөнхий коэффициент өнгөрсөн онд 19 болжээ. 

Энэ нь сүүлийн 10 жил дэх хамгийн бага үзүүлэлт юм. 2015 онд энэ тоо 27.1 байсан бол түүнээс хойш тогтмол буурч байна. 

Сонирхуулахад 1980 онд манай улсын төрөлтийн ерөнхий коэффициент 39.2 байжээ. Мэдээлэл бүртгэгдсэн хугацаанд хамгийн бага үзүүлэлт нь 2005 онд таарсан бөгөөд тухайн үед 17.9 байжээ.

Төрөлтийн ерөнхий коэффициент нь тухайн жилд 1,000 хүн амд ногдох амьд төрсөн хүүхдийн тоогоор илэрхийлдэг үзүүлэлт юм.

зураг