Уншиж байна ...

Хотын даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг удирдана

Б.Манлай
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг өчигдөр баталсан билээ.

Харин тус компанийг Ж.Энхжаргалан удирдахаар болсон байна.

Түүнийг энэ оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр томилж байсан юм.

Энэ удаад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал боллоо.

Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгсжээ.

Ажлын туршлага:

  • 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан,
  • 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн,
  • 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагчаар ажилласан байна.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж, 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгож, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийджээ.

Улмаар 2007 онд Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн УБЕГ тус компанийг 100 хувь түүний эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдсэн байна.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлснээр тус компанийг 100% нийслэлийн мэдэлд шилжүүлж, удирдлагыг томилжээ.

Зураг
13 | 18 | 18 цаг