Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Оюунчимэг: Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл ихэнх нутгаар цасан болон шороон шуурганы аюултай үзэгдэл болно

Б.Манлай
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулав.

  • Дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 
  • Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар
  • Дөрөвдүгээр сарын 14-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал өнөө шөнө Увсын зүүн хэсэг, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдэл болно.

13-нд өдөртөө Архангайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, шөнөдөө Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Өнөөдөр/2024.04.12/ Говь-Алтай, Ховдын нутгаар, 13-нд Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 18-24 метрийг давж, хүчтэй шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.

Иймд аймаг, орон нутгийн цаг агаарын мэдээллийг сонсож, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

Маргааш/2024.04.13/ нутгийн зүүн хагаст илүү дулаан, салхитай байх боловч нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст өнөөдрийн байгаагаас -10...-15 градусаар эрс хүйтэрнэ.

Дөрөвдүгээр сарын 15-20-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах төлөв гарсан болохыг ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцууллаа.