Уншиж байна ...

Д.Загджав: 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр буцаагдсанд санаа зоволтгүй

Б.Манлай
2024 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сард Үндэсний Аудитын Газарт хүргүүлээд буй.

Эдгээр нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ.

Энэ талаар Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав "Өчигдөр 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслүүдэд буцаасан байгаа. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн зорилт, бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тооцооллуудыг үзэхэд засаж, залруулах зүйлүүд байгаа юм. Манай саналын дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэж харж, аудитын газарт 17-нд ирүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дахин хянаж, аудитын дүгнэлтээ гаргаад Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргэнэ. Үүнд санаа зовж, зөрчил дутагдалтай талаас нь ярих шаардлагагүй. 

Нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж байгаа тул урьдчилж ярих боломжгүй. Аудитын дүгнэлт гарсны дараа мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлж болно" хэмээн тайлбарлав.

Үндэсний Аудитын Газарт сонгуулийн мөрөө хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, хоёр эвсэл:

  1. Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  2. Ард түмний Олонхын Засаглал нам /АТОЗ/
  3. Зүй ёс нам
  4. Монгол Шинэчлэлт нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний хүч нам
  7. ХҮН нам
  8. Монголын либериал ардчилсан нам
  9. Иргэний хөдөлгөөний нам
  10. Эх орончдын нэгдсэн нам
  11. Үнэн ба зөв нам
  12. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  13. Социал демократ нам
  14. Ардчилсан нам
  15. Үндэсний эвсэл
  16. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  17. Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  18. Монгол Консерватив нам
  19. Дэлхийн монголчууд нам
  20. Ардчилал шинэчлэлийн нам
  21. Гэр хороолол хөгжлийн нам
  22. Бүгд найрамдах нам
  23. Их Эв нам
  24. Монголын хүний төлөө нам
  25. Монголын либериал нам
  26. Иргэний зориг ногоон нам
  27. Хөгжлийн хөтөлбөр нам
  28. Монгол Ардын нам
  29. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор нам, эвслүүд урьдчилсан дүгнэлтээ хүлээн авч, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд хуулийн шаардлагад нийцүүлсэн засвар өөрчлөлтөө хийгээд Үндэсний Аудитын Газарт ирүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүлэх юм байна.

Зураг
13 | 8 | 8 цаг