Уншиж байна ...

ФОТО: "Замын хөдөлгөөний өөрчлөлт нь байнга мөрдөх шийдвэр биш"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв шуудангаас 120 мянгатын уулзвар, Хан-Уул дүүрэгт орших E-Mart худалдааны төвийн уулзвараас "Шангри Ла"-гийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өглөө, оройн оргил ачааллын үеэр өөрчлөхөөр болсон. 

Гэнэтхэн зарласан энэ шийдвэрийн нөлөөгөөр өчигдөр орой нийслэл даяараа түгжирсэн гэхэд болохоор байлаа.

Тэгвэл энэ нь цаашид хэвээр байх эсэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Энэ бол байнга мөрдөгдөх шийдвэр биш. Замын хөдөлгөөний тухай хуулийн 8.2.22т зааснаар өглөө, оройд түр хугацаагаар нэг эгнээний урсгалыг өөрчлөн, уулзвар нэвтрэлт, ачаалалд ямар нөлөө гарч байгааг үзсэн" гэв.

Харин өнөөдөр орой "3:1"-ийн зохицуулалт мөрдөгдөх эсэхийг холбогдох албаныхан нь ярилцаж шийдэх юм байна.

Замын хөдөлгөөний тухай хууль:

8.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна:

8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг