Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 07:20 цагийн орчимд Төв шуудангийн уулзварт түгжрэл үүсэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнд өчигдөр оройноос эхлэн өөрчлөлт оруулаад байна.

Уг зохицуулалт хийгдсэнээр өнөөдөр/2024.03.13/ өглөөний 07:20 цагийн орчимд Төв шуудангийн уулзварт түгжрэл үүсжээ.

Тээврийн Цагдаагийн Албанаас Энхтайваны гүүрний урдаас хойш чиглэсэн замын гурван эгнээ хөдөлгөөний эрчим өмнөх өдрийнхөөсөө хурдацтай болсон бол Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр рүү чиглэсэн замын хөдөлгөөнийг нэг эгнээнд оруулсан учир баруунаас зүүн рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байгааг харууллаа.

зураг
 
зураг
 

Өөрчлөлтийг дахин дурдвал Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-Mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангри Ла”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээгээр зорчино.

НЗДТГ-аас авто замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүйг хотын дарга мэдэгдээд энэхүү өөрчлөлтийн асуудлаар Тээврийн Цагдаагийн Албанд хандахыг зөвлөжээ.