Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮНЭ ЦЭНЭ, ХАРИУЦЛАГА, ХАЙРААС БҮТСЭН ХҮҮХЭД

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Охайогийн 16 сартай Вард Майлес Миллер хүү өнөөдөр тоглож наадан, аав ээжийнхээ гар дээр жаргалтай байна. Гэвч тэр төрөхдөө 15 долоо хоногийн дутуу төрж байжээ. 600-хан грамм жинтэй хүү 107 хоног нялхсын эрчимт эмчилгээний тасагт техник хэрэгслээс зүүгдэн байж амьд үлдсэн түүхтэй юм байна.

Эцэг эх болох Бенжамин, Линдсей нарт хүү нь хүн болох найдвар тун бага байлаа.

Эцэг Бенжамин нь гэрэл зурагчин тул энэ бүх хэцүү цаг үеийн дүрсийг тасралтгүй буулгаж авснаа найруулан богино хэмжээний кино болгон эхнэрийнхээ төрсөн өдрөөр бэлэглэсэн байна.

Тэр энэхүү 7 минутын киног Canon 5D камерын тусламжтай буулгажээ. Киногоо Vimeo сайтад байрлуулсан нь өнөөдөр олон хүний сэтгэлийг хөдөлгөж, амьдралын үнэ цэнийг ойлгуулсан явдал болжээ.

Ингээд илүү тайлбаргүйгээр та бүхэн дараах видеог үзнэ үү.

Ward Miles - First Year from BenjaminScot on Vimeo.