Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан 14 иргэний цогцос таниулах ажиллагаа УЛААНБААТАРТ эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:00 2017/10/24

Амиа алдсан 14 хүний цогцсыг УЛААНБААТАРТ АВЧИРЛАА

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатарт хотод тээвэрлэн авчраад байна.

Яг одоо сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж цогцос таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Харин сураггүй болоод олдоогүй байгаа гурван хүнийг эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлнэ гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн билээ.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой. 

Гэрэл зургийг www.mpa.mn

18:12 2017/10/24

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Ө.Энхтүвшин "Нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдөр уг нь эрлийг амжуулж дуусгахаар төлөвлөсөн ч цаана нь гурван хүн үлдлээ. Маргааш эрлийг үргэлжлүүлнэ. 

170 гаруй хүн ажиллаж байгаа учраас хоол хүнс, гэр орны асуудал гарч байгааг аймгийн Засаг дарга хариуцаж байна. 

Тэнд байгаа хүмүүс бүгд маш сайн ажиллаж байгаа. Тэнд ОБЕГ, ЦЕГ-ын дарга нар үлдсэн. 

Очсон хүчийг сайн зохион байгуулаад ажиллабал эндээс нэмэлт хүч явуулах шаардлагагүй гэж үзэж байна. 

Цогцоснуудыг уулнаас буулгаж байгаа. Аль болохоор түргэн хугацаанд Улаанбаатар хотод авчрах үүргийг өгсөн. 

700 метрийн урттай, 150 метрийн өргөнтэй гулсалт үүсжээ. Гурав дахь баг буюу сүүлийн хэсгийн хүмүүс амьд үлдэж, буугаад ирсэн байгаа. 

Амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авчрах гэсэн боловч машинаараа хамтдаа буцна гэсэн. Бидний хойноос хөдөлсөн байх" гэв.

17:02 2017/10/24

цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна

Хээрийн штаб 2,811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160,000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг Онцгой байдлын шуурхай бүлгээс өглөө. 

13:54 2017/10/24

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 иргэний ар гэрийнхэнтэй уулзаж мэдээлэл өглөө

Онцгой Байдлын Ерөнхий Газрын удирдлагууд Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 иргэний ар гэрийнхэнтэй өнөөдөр уулзаж мэдээлэл өгчээ. Өнөөдөр өглөө 06:20 цагт эхэлсэн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн гурван иргэнийг хайж байна. Тэд цасны таван метрээс доош гүнд эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн аж. 

Аврагчид 11:30 цагийн байдлаар нэмж дөрвөн иргэний цогцос олсон тул үлдсэн гурван иргэнийг олох найдвар тээн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Амиа алдсан хүмүүсийн цогцсыг өнөөдөр тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан боловч үлдсэн гурван хүний сургийг гаргаагүй учир түр хойшлуулж, өнөөдөртөө Улаанбаатарт авчрах боломжгүй болсон тухай мэдээллээ.

Албаныхан амиа алдагсдыг Улаанбаатар хотод тээвэрлэж ирээд шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөх юм байна. Ингээд мэргэжлийн шинжээчид цогцос таниулж, дүгнэлт гаргасны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ажээ. 

ОБЕГ-аас 11:30 цагт өгсөн мэдээллээр Отгонтэнгэрт болсон ослын улмаас 14 хүн амиа алдсан нь тодорхой болоод байгаа билээ. Аврагчид үлдсэн гурван иргэнийг хайсаар байна. 

11:40 2017/10/24

11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо 

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

11:07 2017/10/24

Осолдсон хүмүүс 800-900 метрийн өндрөөс унасан байх урьдчилсан таамаглалыг дэвшүүлээд байна

МҮОНТВ-ийн сурвалжлах баг Завхан аймагт ослын газар ажиллаж байгаа билээ. Ослын газар ажиллаж буй сэтгүүлчийн 11:10 цагт өгсөн мэдээллээр аврагчид 10:43 цагт дахин нэг цогцос олдож амиа алдагсдын тоо 13 болжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон хүмүүс 800-900 метрийн өндрөөс унасан байх урьдчилсан таамаглалыг дэвшүүлээд байна. 

10:35 2017/10/24

09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг НЭМЖ олОВ

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгээс мэдээллээ.

Ингэснээр сураггүй болсон 17 хүний 12-ыг нь амь үрэгдсэн байдалтайгаар олоод байна гэсэн үг юм. 

09:34 2017/10/24

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг өнөөдрийн (2017.10.24) 06.20 цагт эхлүүлээд байна. 

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3,200-3,400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна.

Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2,775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.

Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn, 2017.10.23, ОБЕГ,

Өчигдрийн ОБЕГ-аас хамгийн сүүлд 18:00 цагт хийсэн мэдээллээрээ Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 иргэний 10 нь амьд бууж ирж, 17 нь сураггүй болоод байгаа бөгөөд 10 хүний цогцос олоод байгаа талаараа мэдэгдсэн юм. 