Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш анх удаа $6,000-ыг давлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сар биткоины хувьд тун өгөөжтэй сар болж байна. Ердөө хоёр долоо хоног орчмын өмнө $5,000-ыг давсан биткоины ханш өчигдөр буюу Баасан гарагт анх удаа $,6000-ын босгыг давлаа.

Яг одоо арилжааны төвүүдийн ханш бага зэрэг бууж, $5,970 орчимтой байна.

Арван жилийн өмнө сураггүй байсан крипто валют гэх зүйл өнөөдөр ийнхүү өндөр эрэлттэй санхүүгийн хэрэгсэл болж хувирлаа.

Зөвхөн 2017 он гарсаар ханш нь 500 гаруй хувиар нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд биткоины ханш яагаад нэмэгдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Зарим нь Амазон компани онлайн худалдаандаа биткоины төлбөрийг зөвшөөрдөг болох гэж байгаа гэх ярианаас болж нэмэгдсэн гэж үзэж байгаа. Мөн есдүгээр сард дотоодын арилжаагаа хориглох шийдвэр гаргасан Хятадын эрх баригчид шийдвэрээ буцаах тухай яриа гарсантай холбоотой гэгдэж байна.

Бас Зимбабве улсын үндэсний валютын дэвсгэрт хүрэлцэхгүй болсноос иргэд нь криптовалютыг хэрэглэх болсонтой холбоотой гэсэн цуу яриа тархаад байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg