Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах талаар үг цухуйлгав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хойд Солонгосын талаар тун ноцтой мэдэгдэл хийжээ.

Тэрээр АНУ-ын өмнөх засаг захиргааныхны Хойд Солонгостой харилцаж ирсэн бодлогыг үр дүнгүй гэж шүүмжлээд “ганцхан аргаар асуудлыг шийднэ” гэж мэдэгдсэн байна.

Трампын мэдэгдэлд “Ерөнхийлөгч нар, тэдний засаг захиргаанууд сүүлийн 25 жилийн турш Хойд Солонгостой хэлэлцэж, их хэмжээний мөнгө төлсөөр ирсэн ч гэрээний бэх хатаж амжаагүй байхад зөрчигдөж, АНУ-ын хэлэлцээр хийгчдийг тэнэг байдалд оруулдаг байв. Уучлаарай, ганцхан аргаар асуудлыг шийдэхээс өөр аргагүй!” гэж бичжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Трамп армийнхаа бүх дээд удирдлагуудтай хаалттай уулзалт хийсэн. Уулзалтын дараа тэр ямар нэг шуурга эхлэх гэж байгаа талаар сэтгүүлчдэд ам алдсан ч яг юуны тухай хэлснээ тайлбарлаагүй юм.

Баасан гарагт мөн ОХУ-ын парламентийн зарим гишүүд Хойд Солонгост ажиллаад ирснийхээ дараа Пёньян Америкийн баруун эрэгт хүрэх чадалтай пуужинг туршихаар бэлдэж байгааг дуулгасан.

Энэ бүхнээс дүгнэхэд Трамп Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах хувилбарыг илүү сонирхож байж болзошгүй боллоо.

 

Эх сурвалж: Independent

 

Зураг
13 | 16 | 16 цаг