Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тендэрт шалгарвал хотынхоо нэрийг Амазон болгохоо амлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны аварга компани Амазон өөрийн хоёр дахь том офисийг байгуулах хотыг сонгон шалгаруулахаа зарлаад байгаа.

Одоогийн төв офисоос дутахгүй том хэмжээтэй, тухайн хотын эдийн засагт асар том хөрөнгө оруулах тул АНУ, Канадын хотууд сонгогдохын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа юм. Тэгвэл өчигдөр АНУ-ын Жеоржиа мужийн Стоункрэст хот нэгэн сонирхолтой саналыг Амазон компанид тавьжээ.

Хэрвээ тус хотыг Амазон компани шалгаруулбал тэд офис байгуулах 345 акр газрыг өгөөд зогсохгүй, хотынхоо нэрийг Амазон болгож өөрчлөхөө мэдэгдсэн байна.

Хотын дарга Жэсон Лари “АНУ-ын олон хотууд Амазоны төлөө өрсөлдөж байгаа. Гэхдээ тэдний хэн нь ч бидэн шиг брэндинг хийх боломжийг тус компанид амлаагүй байна” гэжээ.

Амазон компани одоогоор Вашингтон мужийн Сиэтл хотод ганц офистой юм. Стоункрэст хот бол 20,000 оршин суугчтай жижигхэн хот тул Нью Йорк, Даллас зэрэг том өрсөлдөгчдөөсөө илүү оноо авахын тулд ийм өвөрмөц санал гаргаж байгаа бололтой.

Амазон компани хотуудын саналыг аравдугаар сарын 19 хүртэл хүлээж авах юм.

 

Эх сурвалж: The Verge