Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

48-р сургуульд

09:30 цагт ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол Улсын ЕБС-ийн багш нарын хамтарсан форумын хүрээнд гурван улсын багш нар Монгол сурагчдад хичээл заана. 

Хангарьд ордны 14-н давхарын "Б" зааланд

10:00 цагт Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчны тохижилтын асуудлаар хэлэлцүүлэг болно.

Драмын театр, МУИС-ийн хичээлийн I, II байр

10:00 цагт МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Дэлхийн банк

10:00 цагт Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулж, хэвлэлийн хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, “HR” клубээс хамтран зохион байгуулах “Үндэсний баялаг-Хүний нөөц” уриатай “HR Day-2017” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Хаппи веритас” төвөөс элэгний С вирусын эмийг курсээр нь үнэгүй олгох талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хүний эрх зөрчиж иргэдийг хохироож байгаа асуудлаар Булган аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.

Ялалтын талбайд

12:40 цагт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардах жагсаал болно.

МУИС-ийн номын сангийн байранд

15:00 цагт МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн төрийн одон медаль гардуулах ажиллагаа болно. 

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркын хурлын танхим

16:00 цагт Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөг болно.