Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хангарди ордны гаднах автомашины зогсоолыг өргөтгөжээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 28
ulaanbaatar.mn
Зураг зураг

Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордны гаднах авто зогсоолын тохижилтын ажлыг хийжээ.

Хангарди ордны гадна 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоолтой болгожээ.

Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн шинээр 78м.кв явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м.кв талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийсэн байна.

 

Эх сурвалж: “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ