Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Нарантуяа: Шинэ дулааны станц барьсантай тэнцэх хэмжээний хэмнэлт гарна

Б.Пүрэвжав
2017 оны 9 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ -ын төлөөлөгч Л.Нарантуяа Баянгол дүүргийн Угсармал орон сууцын дулаан техникийн шинэчлэл төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл энэ сэдвийн хүрээнд өчигдөр  Хангарьд ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төслийн талаар Л.Нарантуяагаас тодрууллаа.

-Угсармал орон сууцын дулаан техникийн шинэчлэл төслийн хүрээнд явц гүйцэтгэлийн талаар хэлэлцэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэлэлцүүлгээр бид төслийн хүрээнд хийгдсэн ажлаа тайлагналаа. Мөн цаашид хийх ажил, хөрөнгө оруулалт татах, улсын болон нийслэлийн төсөвт суулгах талаар ярьсан. Нийслэлийн хэмжээнд 1,071 угсармал орон сууц байдаг. Тэрнээс 465 нь буюу 43 хувь нь Баянгол дүүрэгт байдаг юм билээ. Орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл нь өөрөө нэлээд олон хэсгээс бүрддэг.

Тодруулбал, дээврээс алдах дулаан, хананаас алдах дулаан, цонх, зоорийн давхар, орцны хаалга гэх мэт нийтдээ таван төрлийн дулаан алдалт бий. Үүнийг шийдэж байж орон сууцууд 100 хувь дулаан алдалтгүй болно. Дулаан алдалтыг хэмжих экспертүүдийн дүгнэлт гараад олон улсын байгууллага, байгаль орчны чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг сан гэх мэт газраас хөрөнгө оруулалтыг татъя гэсэн байгаа.

Харин нийслэл болон улсын төсвөөс 10 гаруй хувийг, олон улсын байгууллагуудаас 45-50 хувийг, үлдсэнийг нь өмчөө дулаалж байгаа иргэдээс хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна. Иргэдэд дулаан техник шинэчлэлд зориулсан урт хугацааны зээлийн эх үүсвэр олгох замаар төслөө хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

-Төсөл хэрэгжсэнээр гарах үр дүн нь юу вэ?

-Төсөл хэрэгжсэнээр дулаан алдалт багасна. Иргэдийн өмч болсон орон сууцын бат бөх чанар, насжилт уртасна. Мөн эрчим хүчний хэмнэлт гарна. Тодруулбал, гурав, дөрөвдүгээр хорооллын дулаан техник шинэчлэлтийн ажлыг 100 хувь шийдчихвэл шинэ дулааны станц барьсантай тэнцэх хэмжээний хэмнэлт гарах ач холбогдолтой. Дулааны станц барьснаас иргэдийнхээ орон сууцын дулаалгын ажлыг хийчихвэл улсад ч, иргэдэд ч онцгой ач холбогдолтой. Хотын өнгө үзэмж сайжирна. Байгаль орчинд ч эерэг нөлөөтэй.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар, ямар, ямар ажлыг хийсэн бэ?

-2012-2016 онуудад Баянго. дүүрэгт “Дээврээ аваръя" гэсэн хөдөлгөөн өрнүүлж нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөг, мөн дүүргийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварыг хийлээ. Нийтдээ 150-160 орон сууцны дээвэр засагдсан. Тиймээс Баянгол дүүргийн хувьд харьцангуй гайгүй болсон.

-Ер нь нийслэлд баригдсан орон сууцнууд аль хэсгээрээ дулаан их алддаг бол?

-Дээр дурдсан таван дулаан алдалтаас хамгийн түрүүнд гадна талын пасадны дулаан. Угсармал орон сууцны бат бөх байдлыг хүчитгэх нь өнөөгийн тулгамдсан асуудал болсон.

Зураг
Зураг
13 | 7 | 6 цаг