Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын цалинг 30-аас доошгүй хувиар НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ажиллаж байна гэсэн хариуг ЗГ өгчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN

"Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо"-ноос багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой байсан ч Засгийн газраас есдүгээр сарын 14-нд гарсан албан бичиг өнөөдөр /09.19/ багш нарын гарт хүрсэн байна. 

Албан бичигт багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30-аас доошгүй хувь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай дурджээ. 

Засгийн газрын албан бичиг бүрэн эхээрээ:

 
Багш нарын цалин нэмэх түр хорооны фэйсбүүк группээс авав.

Засгийн газрын хариуг хэрхэн хүлээн авсан тухай Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяагаас утсаар тодруулахад "Бидний шаардлага тодорхой байгаа. Цалинг 1.6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Засгийн газрын санал шаардлагад нийцэхгүй тул есдүгээр сарын 21, 26-нд болох ажил хаялт зохион байгуулагдана" гэсэн юм. 

Зураг
13 | 11 | 10 цаг