Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хоригийн дараа Япон улс Биткоин арилжааны хамгийн том зах зээл боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Биткоины арилжааны зах зээлд Япон улс тэргүүлж эхэллээ. Дэлхийн нийт зах зээлийн дунджаар 48 хувь Японд оногдож байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр 51 хувь хүрч дээд амжилт тогтоосон байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын засгийн газар биткоины арилжаанд хязгаарлалт тавьсан нь ийнхүү Японы зах зээлд нөлөөлжээ.

Хятадын төв банк эхлээд ICO (Initial Coin Offerings) ажиллагааг хориглосон бол дараа нь дотоодын крипто мөнгөн тэмдэгтийн арилжааг зогсоох мэдэгдэл гаргасан юм. Аравдугаар сард багтаж Хятадын гол арилжааны төвүүд үйл ажиллагаагаа зогсоохоор болоод байна.

Энэ мэдээллийн дараа Хятадын зах зээлд ажилладаг арилжаачид Япон руу шилжсэн нь CryptoCompare статистикаас харагдаж байгаа юм.

Тухайлбал сүүлийн гурав хоногийн дотор биткоин арилжааны зах зээлд Хятадын эзэлдэг хувь 15-аас долоо хүрэхгүй хувь болж буурсан бол зэрэгцээд Японы хувь хэмжээ нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын арилжааны төвүүд хаагдах сургаар нэг биткоины үнэ $3,000-аас доош буугаад байсан бол өнөөдөр өглөөний байдлаар $4,000 орчим болж өсчээ.

 

Эх сурвалж: Business Insider