Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Японы эрдэмтдийн хамтарсан хадны бичээсийн судалгааны үр дүнг танилцуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN

Нийслэлийн Хангарьд ордны "Б" зааланд

10:00 цагт НИТХ-ын Л.Нарантуяа төлөөлөгчийн санаачлагаар Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хорооны "Дахин барилгажуулах" талаар тус хорооны иргэд, Нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, оролцсон хэлэлцүүлэг болно. 

Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газарт

10:30 цагт “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийн талаар хэлэлцүүлэг болно.

СХД-ийн ЗДТГ-т

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн зохион байгуулсан "Хоггүй орчин-эрүүл амьдрал" аяны хаалтын үйл ажиллагаа болно.

БЗД-ийн 16-р хороонд

11:30 цагт БЗД-ийн 16-р хорооны иргэд хорооны дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол Контент” компанийн байранд

11:00 цагт “Авилгын эсрэг бизнес” уулзалт болно.

Толгойтын 65-р сургуульд

13:00 цагт УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинетийн нээлт болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Монгол Японы эрдэмтдийн сүүлийн жилүүдэд хамтран хийсэн хадны бичээсийн судалгааны үр дүнгийн талаарх хэвлэлийн хурал болно.