Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны тоног төхөөрөмж хандивлажээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо, зохион байгуулалт хамгийн чухал байдаг.

Онцгой Байдлын Ерөнхий Газраас Онцгой байдлын албаны гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьсан байна.

 

Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас шуурхай шийдвэрлэн 15,430 ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы дахин дамжуулах болон радио станцыг бусад дагалдах хэрэгслийн хамт Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.