Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Энэтхэгчүүд ТЭГ тэмдэглэгээг хэрэглэж эхэлсэн хугацаа 500 жилээр урагшиллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эртний Энэтхэгийн математикийн бичиг баримтад тэгийг хэрэглэж байсан нотолгоо олдсоноор хүн төрөлхтөн анх тэгийг хэрэглэсэн хугацаа 500 орчим жилээр урагшилжээ.

Өчигдөр Оксфордын их сургуулийн Бодлейн Номын сан насжилт тогтоох орчин үеийн арга техникээр Бахшалийн гар бичмэлийн насыг тогтооход Нийтийн Тооллын 3-4 дүгээр зуунд бичигдсэн болохыг тогтоосон байна.

Өмнө нь тэгийг хэрэглэж байсан анхны баримтыг үүнээс 500 жилийн хойно гэж үздэг байв.

Бахшалийн гар бичмэлийг 1881 онд одоогийн Пакистаны Пешаварын ойролцоох Бахшали тосгоноос олж байжээ. Энд навчин дээр бичсэн 70 орчим тэмдэглэл байсан юм.

Олдворыг 1902 оноос Бодлейн Номын санд хадгалж иржээ.

Харин өнөөг хүртэл Мадхя Прадеш муж дахь есдүгээр зууны Гвалиор сүмийн хананд сийлсэн бичвэрт анхны тэгийг дүрсэлсэн гэж үздэг байв.

Хэдийгээр Майя, Бабилоны соёл иргэншлүүд хоосныг илэрхийлэх тэмдэг ашигладаг байсан ч Энэтхэгчүүд анх удаа тооны хэмжээг харуулахын тулд буюу математик зарчмаар хэрэглэсэн нь түүхэн эргэлт байсан юм.

Эх сурвалж: Quartz