Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөдийн арми Хойд Солонгост хариу болгож хоёр пуужин харважээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос өнөөдөр өглөө пуужин харвасны дараа Өмнөд Солонгос хариу болгож, хоёр баллистик пуужин харвасан тухай Сөүлээс мэдээлжээ.

Ингэхдээ Хойд Солонгосын пуужин хөөрөөд дөнгөж 6 минут болж байхад хоёр Солонгосын хилийн зүүн хэсгээс Хюнмү-2 загварын пуужингуудыг харвасан байна.

Эхний пуужин 250 км зам туулж, зүүн тэнгисийн усанд байгаа байг төлөвлөсөн ёсоор алдалгүй оносон гэнэ.

Харин хоёр дахь пуужин хөөрч чадалгүй далайн усанд унажээ. Хөөрч чадаагүйн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаагаа зэвсэгт хүчний штаб мэдээлсэн байна.

Хойд Солонгосын пуужин байндаа хүрээгүй агаарт байхад нь Өмнөдийнхөн пуужингаа харвасан нь өөрсдийн бэлэн байдлыг дайсагнагч талд мэдрүүлэх зорилготой байжээ.

Хойд Солонгосын харвасан баллистик пуужин 3,700 км зам туулж, Японы Хоккайдо арлыг даван Номхон Далайн усанд туссан юм.

 

Эх сурвалж: Korea Times