Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Арсенал хэсгийн эхний ялалтаа авлаа

SPS телевиз
2017 оны 9 сарын 15
SPS
Зураг зураг

Урьд шөнө Европа лигийн хэсгийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө.

Энэ улирал Европа лигт хүч үзэж байгаа Английн Арсенал клуб Германы Кёльн клубтэй тоглолоо. Тоглолт Арсеналын талбайд Эмирэйтс цэнгэлдэхэд болсон бөгөөд 90 минутын хөлбөмбөгт 4 гоол орсон байна.

Эхний гоолыг зочдоос Ён Кордоба оруулсан бөгөөд эхний 10 минутанд л зочид тэргүүлээд эхэлсэн юм. Ингээд эхний үе 1-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд 2-р үе эхлээд 4 минут өнгөрч байхад энэ улирал Бүндес лигээс авчраад буй жигүүрийн хамгаалагч Сид Колашинац тэнцээний гоолыг оруулсан байна.

Улмаар 67 дахь минутанд Алексис Санчез тэргүүллийн гоолыг оруулсан бол 81 дэх минутанд Эктор Бэллэрин гоолдсоноор тоглолт 3-1 харьцаатай эздийн давамгайллаар өндөрлөсөн байна.

Ингэснээр тэд Европа лигийн эхний хожлоо байгуулсан бөгөөд Английн нөгөө нэг төлөөлөл болох Эвертон Италийн Аталанта клубт 3-0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна.

Зураг