Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ирма, Харви хар салхинууд цаг уурын дулаарлын талаар Дональд Трампын бодлыг өөрчилсөнгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч болсноос нь хойш тохиолдож байгаа анхны байгалийн гамшиг болох Ирма, Харви хар салхинууд Дональд Трампын цаг уурын дулаарлын талаарх бодлыг өөрчилсөнгүй.

Гамшигт нэрвэгдсэн Флорида мужид хөл тавьсан Трамп Ирмагийн хүчийг гайхаж, “эвдрэл сүйтгэлээрээ түүхэнд орох” байгалийн гамшиг хэмээн сүртэй ярьж байв. Харви хар салхийг ч бас тэр “Үүн шиг гамшиг урьд нь тохиолдож байгаагүй байх” гэж дүгнэсэн юм.

Харин үүнээс хэдхэн цагийн дараа сэтгүүлчидтэй уулзахдаа тэр ярианыхаа өнгийг өөрчлөөд байв. Эдгээр гамшиг цаг уурын дулааралтай холбоотой эсэхийг Трампаас асуухад тэр даруй 1930, 1940-өөд оны үеийн хар салхинуудыг дурсаж, “Бидэнд үүнээс ч аймаар гамшиг тохиолдож байсан” гэжээ.

“Бид өмнө нь хоёр аймшигтай, домогт хар салхитай учирч байсан. Хэрвээ та нар 30, 40-өөд оны үед эргэж очвол үүнтэй адилхан, бүр илүү хүчтэй хар салхитай таарах байсан. Окэй?” хэмээн тэр сэтгүүлчийн амыг таглаж байв.

Гэвч судлаачид Трампаас өөр бодолтой байгаа юм.

Тэд энэ удаагийн дараалсан хар салхинууд урьд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй байсныг гэрчилж, үүнд цаг уурын дулаарал нөлөөлснийг баталж байна.

Харин Дональд Трамп цаг уурын дулаарлыг “үлгэр” гэж үздэгээ нуудаггүй бөгөөд АНУ-ыг Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс энэ оны эхээр гаргасан юм.

Сүүлд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерсаас сэтгүүлчид хар салхины дараа ерөнхийлөгчийн бодол өөрчлөгдсөн эсэхийг асуухад “Хэдхэн долоо хоногийн дотор бодлоо өөрчилсөн гэж би бодохгүй байна” гэж тэр хариулжээ.

 

Эх сурвалж: Independent