Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батмөнх: Өнөөдөр айл өрх, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг эхнээс нь өгч байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2017-2018 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас айл өрх, албан газруудын халаалт өгөх ажлын явцын талаар тодрууллаа.

"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга Э.Батмөнх "Есдүгээр сарын 13-ны байдлаар 640 орон сууцны барилга, 2 цэцэрлэг, 2 сургууль, 2 эмнэлэгт халаалт өгөөд байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 3,000 барилга, орон сууцад халаалт өгөхөөр төлөвлөсөн. Өнөөдөр айл өрх, цэцэрлэг, сургууль, эмнэлэгүүдийн халаалтыг эхнээс нь өгч байна.

Харин аж ахуйн нэгж байгууллагууд аравдугаар сарын 1-ээс халаалтаа авах журамтай байдаг. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд хүсвэл энэ хугацаанаас өмнө хүсэлт гарган халаалтаа авах боломжтой юм" гэлээ.