Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Селена Гомез бөөрөө солиулснаа зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез бөөрний дутагдлаар илэрдэг, эрхтэн тогтолцооны өвчинтэй гэдгээ нуудаггүй байсан. Ийм өвчтэй хүн бөөрөө солиулахаас өөр замгүй болдог. Харин тэр өнгөрсөн зун бөөрөө солиулсныг Инстаграм хуудсандаа өчигдөр зарлажээ. Зунжин нам гүм байсан нь үүнтэй холбоотой гэнэ.

Селена гэр бүл, эмч нар, бөөрөө өгсөн найз бүсгүй, жүжигчин Франсиа Райса нарт талархлаа илэрхийлсэн байна.

Райсагийн тухай “Бөөрний донор болсноор тэр надад маш том бэлэг хайрласан юм” гэж жүжигчин бүсгүй бичжээ.

Селена Гомез анх 2015 онд Биллборд сэтгүүлд ярилцлага өгөхдөө бөөрний дутагдалтай болсноо ил гаргаж байсан юм.

 

Эх сурвалж: Mashable