Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос, АНУ-ын нууц уулзалт Швейцарьт болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Хойд Солонгос, АНУ-ын талуудын нууц уулзалт Швейцарьт болсон тухай Японы NHK телевиз өнөөдөр мэдээллээ.

Даваа гарагаас Лхагва гарагийн хооронд олон улсын аюулгүй байдлын сэдвээр болсон чуулганы үеэр дээрх уулзалт болсон гэнэ.

Хойд Солонгосын талаас тус улсын гадаад хэргийн яамны Хойд Америкийн хэргийг хариуцсан хэлтсийн дэд захирал Чой Кан Ил, АНУ-ын талаас төрийн департментын нарийн бичгийн даргын туслах асан Эванс Риверэ оролцсон байна.

Тэдний ярилцсан сэдэв тодорхойгүй байгаа ч Пёньяны зургаа дахь удаагийн цөмийн туршилтыг тойрсон асуудлаар хэлэлцсэн байх магадлал өндөр юм.

Чуулганы танхимаас гарч явахад нь Чой Кан Илээс сэтгүүлчид асуулт асуухад тэр ямар ч хариулт өгөлгүй өнгөрсөн тухай NHK мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times