Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод тэсрэх бөмбөгөөр сүрдүүлсэн 100 орчим хуурамч дуудлага иржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Москва хотод тэсрэх бөмбөг байрлуулсан тухай 100 орчим хуурамч дуудлага хэдхэн цагийн дотор ирснээс олон газрыг хааж, иргэдийг нүүлгэхэд хүргэжээ.

Дуудлагын дагуу дунд болон их сургуулиуд, дэлгүүр хоршоо, төмөр замын өртөө, нисэх буудал, зочид буудлуудад мэргэжилтнүүд тэсрэх бодис хайсан ч илрээгүй байна.

Онцгой байдлын албаны мэдэгдэлд “Москва хотын шуурхай алба 100 орчим дуудлага хүлээж аваад байна. Сургуультай ноход, тэсрэх бодисын мэргэжилтнүүд дурдагдсан газруудад ажиллагаа явуулж байна” гэжээ.

Үүнээс болоод 50,000 гаруй иргэнийг бөмбөг тавьсан гэх газруудаас нүүлгэн шилжүүлсэн байна.

Гэвч дурдагдсан газруудаас ямар ч бөмбөг илрүүлээгүй гэнэ. Хуурамч дуудлагын эздийг олох ажиллагаа хэрэгжиж эхэлжээ.

 

Эх сурвалж: TASS