Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Монгол, Японы төрийн тэргүүнүүд Жүдо бөхийн тэмцээн үзэж сонирхжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотноо Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр болж байгаа олон улсын залуучуудын жүдо бөхийн тэмцээний шигшээ барилдаануудыг өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга, Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ нар үзэж сонирхжээ.

Фетисов-Арена спорт комплекст болж өнгөрсөн жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрэмжит энэ тэмцээнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор энэ жил анх удаа зохион байгуулж байна. Цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөгджээ.

1917 онд Владивосток хотод Орос-Японы жүдочид анх удаа халз барилдаан зохион байгуулж байсны 100 жилийн ойд зориулан уг тэмцээнийг санаачилж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин онцолж хэлсэн байна.

Монгол Улсын ерөнхийлөгч, Япон Улсын ерөнхий сайд нар тэмцээний нэг нэг жингийн ялагчдад шагналыг нь гардуулж өгжээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөж байгаа юм.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Kremlin.Ru