Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Урьд өмнө нь Атлантын далайд үзэгдээгүй хүчтэй хар салхи АНУ-ыг чиглэн айсуй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын өмнөд эрэг Харви хар салхинд нэрвэгдэж, үлэмж хэмжээний хохирол амсаад удаагүй байгаа бол удахгүй тус улсын зүүн эрэг дахин байгалийн гамшигтай нүүрлэх гэж байна.

Онц аюултай буюу тавдугаар ангиллын хүчтэй Ирма хар салхины хурд 300 км /цаг хүрээд байгааг цаг уурчид мэдээлжээ. Карибын тэнгис, Мексикийн буланг тооцохгүйгээр Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи гэж тэд Ирмаг үнэлж байна.

Хар салхи хэзээ АНУ-ын зүүн эрэгт хүрэх, аль хэсгээр дайрах нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр Флоридаг дайрах магадлал улам бүр нэмэгдэж байна.

Одоогоор Ирма нь Ливардын арлуудад хүрч байгаа бөгөөд маргааш гэхэд Британий болон АНУ-ын Виржин арлууд, Коста Рикад хүрэх гэнэ. Зөвхөн салхинаас гадна далайн түвшний хэмжээг 3 метрээр нэмэгдүүлж, 100-200 мм-ийн хэмжээтэй хур тунадас буулгаснаар их хэмжээний үерт автуулахаар байгаа юм.

Ирма одоогоор баруун зүгт секундэд 6 метрийн хурдтайгаар шилжиж байна. Маргааш чиглэл нь баруун хойш эргэх бөгөөд аюулын түвшин нь 4 ба 5 дугаар ангиллаас хэдэн өдөртөө буух шинжгүй байгааг мэдээлжээ.

Хар салхи аль хэсгийг дайрах нь мэдэгдэхгүй байгаа тул АНУ-ын зүүн эргийн оршин суугчид гамшгийн бэлэн байдалд шилжээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Verge