Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хурал хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN

Кемпински хаан палас зочид буудлын хурлын танхимд

08.30 цагт "Вирус судлалын тулгамдсан асуудлууд" сэдэвт үндэсний арванзургаа дугаар бага хурал болно.

НҮБ-ын байранд 

08:30 цагт Генетик судалгааны ач холбогдлын тухай төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

“Хангарьд Ордон”, 14 давхар хурлын танхимд

09:00 цагт "Улс төрийн хэлмэгдүүлэлт: Шалтгаан, үр дагавар, сургамж" эрдэм шинжилгээний бага хурал болно.

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудлын хоёр давхарын хурлын зааланд

10:00 цагт Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хурал хийнэ. 

Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Монгол болон Япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт  Хаппи веритас оношилгооны төв элэгний шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийх нэг сарын аяны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

БСШУСЯ-ны 4 давхарын хүндэтгэлийн танхимд

11:00 цагт  МЦХ ХК болон БСШУСЯам Сумдын ерөнхий боловсролын сургуулиудад интернэт үйлчилгээ үзүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Үндэсний дээд сургуульд

11:30 цагт “Оюутан цагдаа-2017” их дээд сургуулийн оюутны эргүүлийн үйл ажиллагааны нээлт болно.

 Баянгол зочид буудал

13:00 цагт Дэлхийн цэргийн спортын холбооны жудо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

 ШУТИС

15:30 цагт Япон Улсын Парламентийн төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашигаар ахлуулсан , Парламентийн танхимын зургаан гишүүн болон бусад албаны хүмүүсийн хамт уулзалт хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.