ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр"-ийн дарга Фритц Шнайдер, ХХААБ-ын МАА, эрүүл мэндийн хэлтсийн мал аж ахуйн бодлогын мэргэжилтэн Эдуардо Антониа болон бусад албаны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Ноён Фритц Шнайдэр, ноён Эдуардо Антониа нартай Улаанбаатарт дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр"-ийн түншүүдийн ээлжит VII удаагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад ХХААХҮЯ болон ХХААБ чухал үүрэг хүлээж ажиллана” гэдгийг онцлов.