Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэл ШИНЭ ЗАМТАЙ боллоо

ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэг, III, IV Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1.2 км авто замыг  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, өчигдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан юм.

Шинэчлэлийн хүрээнд хуучин хоёр эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр есөн метрийн өргөнтэй гурван эгнээ бүхий хоёр урсгалтай болгон өргөтгөж, замын  хоёр талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах  шугам, тэмдэг,  тэмдэглэгээг хийж гүйцэтгэх ажлыг  “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа  дуусгаад байна.
 

Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр  замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

III, IV Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг  Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны чулуун замаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.