Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Засвар нь дуусаагүй сургуулиудын хичээл 10-нд эхэлнэ

Б.Туул
2017 оны 9 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад ерөнхий боловсролын 22 сургууль, 66 цэцэрлэг хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй зургаа, ерөнхий боловсролын сургууль байхгүй 35 хороо байна гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэлж байв.

Хичээлийн шинэ жил угтсан бэлтгэл ажил 90 хувьтай гарсан ч шалгалтаар 235 зөрчил илэрсэн байна. 

Тухайлбал, 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байрт хичээлийн ширээ сандал байхгүй, 14 дүгээр сургуулийн засварын ажил дуусаагүй, 133 дугаар сургуулийн барилга дууссан ч Улсын комисс хүлээж аваагүйгээс шалтгаалж, сургалтаа есдүгээр сарын 10-наас эхлэхээр болжээ.

Мөн 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн болон хөдөлмөр сургалт, математикийн багш дутагдалтай байгааг хэлж байв.

Зураг