Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн яармагийн тухай мэдээлнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN

Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд

09:00 цагт “Chinggis Khaan’s Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “Mongolian Culinary Festival-2017 үзэсгэлэнгийн нээлт болно.

Кемпински зочид буудалд

09:00 цагт “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинар" болно. 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

09:00 цагт ХААИС, ШУАкадеми, Чех улсын ХААИС-тай хамтран Монгол орны Бэлчээрийн мал сүрэг ба зэрлэг амьтдын харилцан үйлчлэлийг судлах судалгааны ажлыг эхлүүлэх гэж байна. Хоёр жилийн хугацаанд хийгдэх судалгааны ажлын нээлт болно.

БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд

09:30 цагт Олон улсад Магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрүүдэд БСШУС-ын Сайд БАТЛАМЖ гардуулна.

ЭМЯ-ны "Б" зааланд

09:30 цагт  "Агаарын бохирдлоос амьсгалын эрхтнийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэлт болон Японы уламжлалт жүдо бариа заслын эрэлт хэрэгцээ" сэдэвт сургалт болно.

Чингис Соосэ Олон Улсын их сургуулийн дотуур байрны урлагийн танхимд

10:00 цагт СХД-ийн 25 жилийн ойд зориулсан дүүргийн ахмадын чуулган болно. 

10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “SMART 2017 Asian marketing conference” болон “APRC 2017 Ази, Номхон далайн судалгааны байгууллагуудын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж Монголын маркетингийн холбоо, Монголын маркетингийн ассоциациас хамтран мэдээлэл хийнэ.

Хангарьд ордонд

11:00 цагт НЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Улаанбаатар түншлэл-2017” Олон улсын үзэсгэлэн яармагийн тухай хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт “Хог цэвэрлэдэг хүмүүсийн амьдралаар тоглож буй Сүхбаатар дүүргийн булхай буюу тэрбум гаруй төгрөг хаачсан бэ?” сэдвээр мэдээлэл хийнэ.

Спортын Төв Ордонд 

12:00 цагт “Аваргууд Академи, Бат Сол ХХК” компаниас Дэлхийн Аварга П.Орхонд Ланд 200 машин, “Аваргууд Академи ОХС ХХК” компаниас П.Орхоны дасгалжуулагч МУГТ Ц.Цогтбаярт 2 өрөө байр гардуулан өгнө.

ЭМЯ-ны 215 тоот өрөөнд 

15:00 цагт СОУЭМСангийн Төрийн нарийн бичгийн дарга ҮОЭТөвийн төслийн хүрээнд хийгдэж буй эмч, мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын үйл явцыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, цаашдын сургалтын төлөвлөгөөг танилцуулах ажиллагаа болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.