Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том банк Монгол улсад төлөөлөгчийн газраа нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятадын Аж үйлдвэр, Худалдааны Банк буюу ICBC (Industrial and Commercial Bank of China) өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээжээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын сангийн сайд Б. Чойжилсүрэн, Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, ICBC банкны ерөнхийлөгч Гу Шу нар оролцсон байна.

Нээлтийн үеэр Гу Шу Монгол улсыг “Нэг Бүс, Нэг Зам” санаачилгын чухал оролцогч хэмээн онцолжээ. Тэр бас өнгөрсөн тавдугаар сард засгийн газруудын хооронд байгуулсан гэрээг хоёр орны аж үйлдвэрлэл, санхүүгийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг энд дурдсан байна.

ICBC банк Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тус банкны ерөнхийлөгч Гу Шу илэрхийлжээ.

ICBC банк $3.62 их наядын хөрөнгөтэй, жилд $134.8 тэрбумын орлоготой, хөрөнгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том банканд тооцогддог юм. Дэлхийн 44 оронд салбар, төлөөлөгчийн газартайгаас гадна Standard Bank of South Africa банкны хувийг эзэмших замаар Африкийн 20 оронд шууд бус төлөөлөлтэй болоод байгааг Sina.Com сайт мэдээлжээ.

 

Эх сурвалж: Sina.Com