Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэдэг нь ҮНДЭСЛЭЛГҮЙ, ХУДАЛ мэдээлэл гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл өнөөдөр зарим сайтуудаар цацагдлаа. Энэ мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр үгүйсгэсэн юм. 

Тэрбээр "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох #Өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээ" гэж өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдлээ. 

Засгийн газрын асуудлыг энэ сарын 7-ны дотор УИХ шийдэх ёстой. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хурал өнөөдөр болох байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар одоо болтол эхлээгүй байна.